295 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 17 гэхэд МАХН-ын гишүүний асуудал шийдэгдээгүй байжээ. Хууль зүйн фактуудыг үндэслэн үзэхэд Т.Етекбайн МАХН-ын гишүүний асуудал нэр дэвших үед шийдэгдээгүй байна. Бид Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшүүлэх гэдгийг аль нэг намаас анх шийдвэр гарснаар тооцох ёстой. Т.Етекбай нь 1996 оны 5 дугаар сарын 17-нд нэр дэвшсэн болно гэж энэ талаарх тогтоолыг танилцуулав. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй” гэв. ХЯНАВАЛ: Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар 1987, 1975, 1983 онд МАХН-ын гишүүнд элссэн нь тухайн үеийн баримтаар нотлогдож байна. Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар Улсын Их Хурлын гишүүний сонгуульд Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Уламжлалын нэгдсэн намаас нэр дэвших үедээ өөрсдийн элссэн МАХН-ын гишүүнээс гараагүй болох нь Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн шалгалтын явцад нотлогджээ. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл маргааныг хянан шалгах явц болон Цэцийн хуралдааны явцад тогтоогдсонгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр тогтоолын Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нартай холбоотой заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.БААСАН Ц.ЦОЛМОН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5