Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Миний өргөдөлд 5 дугаар сарын 18-нд хүлээн авсан гэсэн цохолт хийжээ. Би үүнийг зөвшөөрөхгүй. Би сонгуульд нэр дэвшихээсээ өмнө МАХН-ын үүрт гишүүнээс гарах өргөдлөө өгсөн байхад МАХН-аас гараагүй атлаа өөр намын өмнөөс Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэв гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасныг зөрчсөн байна. Үндсэн хуулийн цэц энэхүү асуудлыг ул суурьтай үзэж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ. Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх нар өөрсдийн өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1.Миний бие болон МАХН-ын байгууллага хооронд үүссэн маргааныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 138 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зохицуулахын оронд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд нэг талыг баримталж шийдвэрлэв. Ингэхдээ Улс төрийн намуудын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн хэм хэмжээг баримтлах, Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлд буй Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх гэсэн заалтуудыг биелүүлсэнгүй. 2.Нөгөө талаар Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон учир 1996 оны 4 дүгээр сарын 28-нд МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс миний биеийг нэр дэвшүүлсэнд хамаарахгүй болов уу. Үндсэн хуулийн цэц Сонгуулийн ерөнхий хорооны адил МАХН-ын дүрмийг баримтлахгүй шүүх Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэсэн заалтыг мөрдөнө гэж найдаж байна” гэжээ. Иргэн Д.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дондовын Ламжаваас: “Д.Нармандахыг МАХН-ын гишүүнээс гараагүй байж өөр намын өмнөөс Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшив гэж хасчээ. Энэ бол: 1.Гишүүн байх эрх нь хувь хүндээ илүү хамааралтай. 2.Д.Нармандах удаа дараалан МАХН-д гишүүн биш гэдгээ мэдэгдсэн. Үүнийг Цэрэнбат, Бямбасүрэн нар тодорхойлж байгаатай холбоотой. Иймд МАХН-аас Д.Нармандах гарсан гэж үзэх үндэстэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5