292 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дээрх шийдвэр нь иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 25 дугаар зүйлд буй … сонгогчдоос хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломж хангасан сонгуульд сонгогдох… гэсэн заалтыг зөрчсөн учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалт зөрчигдөж байна. 1996 оны 6 дугаар сарын 30-нд болох Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхээ эдлэх, нэр төрөө хамгаалахын тулд энэхүү өргөдлийг бичив. Асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Өргөдөлтэй холбоотой тайлбар, хууль зүйн үндэслэлийг Цэцийн хуралдааны үед гаргах боломж олдоно гэдэгт найдаж байна” гэжээ. 2.Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Татегийн Етекбайгаас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Би МАХН-ын гишүүн байхаас сайн дураараа татгалзаж гишүүнээс чөлөөлж өгөх тухай өргөдлөө 1996 оны 5 дугаар сарын 10-нд бичиж өөрийн харъяалах намын үүрийн Тэргүүлэгч Дарамбазарт өгсөн. Тэрхүү өргөдлийг миний харъяалах намын үүрийн нарийн бичгийн дарга Лхагваа авсан бөгөөд маргааш нь буюу 1996 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 8.20 цагт ажилд явахынхаа өмнө Лхагваагийн гэрт очиж намын гишүүний бат илэрхийлэхээ өгч, намын гишүүний асуудлыг шуурхай шийдвэрлэхийг хүссэн бөгөөд миний бие Монголын уламжлалын нэгдсэн намаас Улсын Их Хуралд нэр дэвших учраа нуухгүйгээр танилцуулсан. Би Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулиудыг мэдэж байсан учир намын харъяаллыг шийдвэрлүүлэх шаардлагатай байсан. Миний бие энэ асуудлыг тогтоосон журмын дагуу тавьсан бөгөөд асуудал зохих ёсоор шийдэгдсэн гэж ойлгосон. Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас 1996 оны Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх хурал 5 дугаар сарын 17, 18-нд болж эцсийн шийдвэр 5 дугаар сарын 18-нд гарч Т.Етекбай миний бие Улсын Их Хурлын 6 дугаар тойрогт нэр дэвшигдсэн болно. Энэ өдрийн маргаашаас эхлэн энэ тойрогт МАХН-аас нэр дэвшсэн А.Болатыг дэмждэг М.Зэнээ мэтийн хүмүүс манай намын дарга Жамцайд Етекбайг татаж авахгүй юу, А.Болатад өгөх санал хуваагдана гэсэн шаардлага тавьж эхэлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5