291 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.06.20 № 05 Улаанбаатар хот Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 9 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбажав, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Баттуяаг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Т.Етекбай, Х.Баянмөнх, иргэн Д.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ламжав, Х.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, Улсын Их Хурлын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням, Д.Мөнхгэрэл нар оролцов. 1.Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн 14, 4 дүгээр хорооны иргэн Дамдинжавын Нармандах, Хорлоогийн Баянмөнх нарын Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж тус тусдаа гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 09 тоот тогтоолоор Д.Нармандах, Х.Баянмөнх нарыг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 болон 10-т байгаа “Монгол Улсын иргэн …сонгогдох эрхтэй … нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд нь хувь хүнийг ялгаварлан гадуурхахыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5