285 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…Амьд явах эрхтэй” гэсэн заалтууд зөрчигдөж, тэр тусмаа өндөр настан, тэтгэвэр авагчдыг ялгаварлах, алагчлах, хууль зөрчих боломж нөхцөлийг тавьж өгсөн гэж үзэж … тайлбар гаргаж байна. Би өргөдөлдөө бичсэн бүх хүсэлтээ дэмжиж байна…” гэв. ХЯНАВАЛ: Нэг.Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж мөрдүүлэх, 1995 оноос өмнөх үед тэтгэвэр тогтоолгогсдын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийг нас, тэтгэвэр тогтоолгосон цаг хугацааны байдлаар нь ялгаварлахад хүргэсэн, хууль тогтоох эрх мэдлийн асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хэрэг дээрээ шилжүүлсэн агуулгатай болсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 20 дугаар зүйлийн зохих заалтуудыг зөрчжээ. Улсын Их Хурлын энэхүү үйл ажиллагаанаас шууд шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105, 146 дугаар тогтоол гарч иргэдийг нас, тэтгэвэр тогтоолгосон цаг хугацаагаар нь ялгаварласан байдлыг бий болгожээ. Энэ талаар гаргасан иргэн Д.Цэен, Л.Дашзэвэг, Х.Загд, Т.Батсүх, Д.Дашдаваа, Д.Гоош, С.Жудаг нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Хоёр. Иргэн Д.Гоошийн гомдолд байгаа “55, 60 нас хүрээгүй иргэдийг тэтгэврийн нэмэгдлийн хувьд ялгаварлан үзэж Монгол Улсын хууль зөрчсөн байгааг хянан үзэхийг хүсье” гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Гурав. Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтад буй “… төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд … орон сууцны талбай, халаалт, цэвэр, бохир усны 50 хувь , гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа дөрвөн шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнийн /тээврийн хөлс оролцуулан тооцсон/ 50 хувийг тус тус нөхөн олгоно” гэсэн заалт нь тэтгэврийн насны иргэдийг урьд хашиж байсан албаны байдлаар ялгаварласан агуулгатай болжээ. Энэ хуулийн дагуу гарсан Монгол Улсын засгийн газрын 1996 оны 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2, 5 дахь заалтууд нь Төрийн албаны хууль, улмаар Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5