Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

286 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийг зөрчсөн тул энэ талаархи гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.а/Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д буй “…төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан… ” гэсэн заалт; б/Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн “1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоогдсон цэргийн тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, цэргийн алба хаасны тэтгэвэрт шинээр гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулах арга хэмжээг 1997 онд багтаан хэрэгжүүлэх” гэсэн заалт; в/Улсын Их Хурлын 1994 оны 61 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоосон тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн хуульд жил бүр тусгах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэх ” гэсэн заалт; г/Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт буюу “1995 оны 1 дүгээр сарын 1- нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн 1997 онд хүрсэн байвал зохих сарын дундаж хэмжээг 1997 онд багтаан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тогтоосугай” гэсэн заалт, уг тогтоолын 1 дүгээр хавсралт; д/Цэргийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны 105 дугаар тогтоол, түүгээр батлагдсан хавсралт; е/Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 21-ний 146 дугаар тогтоолын 1 дүгээр заалт; ж/Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгын газрын 1996 оны 5 дугаар сарын 1-ний 100 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн заалтаар батлагдсан тус тогтоолын 2 дугаар хавсралтын “Ахмад настанд үзүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5