Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

284 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэн Л.Дашзэвэг хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Улсын Их Хурал, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Бидний эмзэглэсэн зүйл бол 1995 оноос өмнөх тэтгэвэр 1995 оныхоос 2-оос 4 дахин бага байгаад оршино. Ер нь төрөөс хүмүүсээ тэтгэврийн хувьд адилхан байлгах зарчмыг баримтлах нь чухал” гэв. Иргэн Т.Батсүх тайлбарлахдаа: “Улсын Их Хурлаас 60, 61 дүгээр тогтоолыг гаргахдаа тус улс нэгдэн орсон олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчиж тэтгэвэр авагч иргэдийг 1995 оноос өмнөх ба хойш гэж ялгаа заагтай журам тогтоожээ” гээд Улсын бага хурлаас 1990 оны тэтгэврийн хуулийг мөрдүүлэхээр гаргасан тогтоолыг уншин тайлбарлав. Иргэн Д.Дашдаваа хуралд оролцож тайлбарлахдаа: “Үндсэн хуулийн цэцэд хандаж буй хүсэлтүүд бол бид бүхний шаардлага биш олон мянган тэтгэвэр авагч настангуудын хүсэлт юм. Миний өргөдлийг Улсын Их Хурал, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид сайн танилцаагүй юм шиг санагдав. Тэтгэврийн багц хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас гаргасан 60, 61 дүгээр тогтоол бол тэтгэвэр авагч иргэдийг тэгш бус байдалтай болгов. Энэ талаар өргөдөлд тодорхой бий. Энэхүү тэгш бус байдал 1997 оноос хойш үргэлжлэх нь тодорхой. Иймд энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Өргөдөлд дурьдсан миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Би хүсэлтээ дэмжиж байна” гэв. Иргэн Д.Цэен Цэцийн хуралд оролцож тайлбарлахдаа: “…Нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдаж гарснаар тэтгэврийн хүмүүст 2 өөр хууль үйлчлэх боллоо. Хууль буцаан хэрэглэх олон улсын түгээмэл зарчим байдаг. Шинээр гарч байгаа хуулийн эерэг заалт бүхэн тухайн харилцаанд хамаарагдаж байгаа бүх хүнд адилхан тусах ёстой. Тэгээд ч шинэ хууль 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс … мөрдөгдөж эхэлсэн болохоор тэтгэвэр тэтгэмж авдаг бүх хүнд адил тусаж олгогдох нь зарчмын асуудал юм. Гэтэл энэхүү хүмүүнлэг зарчмыг “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны 60, 61 дүгээр тогтоолуудын 1 дүгээр заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5