Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

283 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хойшхи тэтгэврүүд ойролцоо болно. Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолд зааснаар 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг үнийн өсөлттэй холбогдуулан нэмэгдүүлэх чиг бодлого баримталжээ. Засгийн газар энэ арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ иргэдийн нас, амьдралын нөхцөл, бусад байдлыг нь харгалзан хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь хөрөнгөнөөс хамаарах тул Монгол Улсын Засгийн газар 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Иймд Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолууд Үндсэн хуулийг зөрчиж байна гэх үндэслэлгүй байна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах хуралд оролцож тайлбарлахдаа: “Хэлэлцэж буй асуудал бол эмзэг асуудал. Улсын Их Хурал ахмадуудаа ялгаварлан үзээгүй бөгөөд эцсийн үр дүнд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд бол өндөр настнуудыг тэтгэврийн хувьд адилхан болгоход чиглэсэн арга хэмжээ болно. 1996 онд батлан хамгаалахад 11 тэрбум төгрөг гаргаж байна. Гэтэл тэтгэвэр тэтгэмжид мөн 11 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ бол төрөөс тэтгэврийн хүмүүсийн талаар авч буй арга хэмжээний төрөл мөн. Эдгээр байдлуудыг харгалзан үзэхэд Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолууд, “Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлтийн тухай хууль” Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Өнөөдрийн хуралдаанд тавигдаж байгаа асуудал бол шийдвэл зохих асуудал мөн үү гэвэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож иргэн Х.Загд тайлбарлахдаа: “Ахмад настангуудыг нас, тэтгэвэр тогтоолгосон байдлаар нь ялгаварлан зааг ялгаатай тэтгэвэр тогтоосон нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Би өргөдөлөө тэтгэвэр тогтооход насаар нь ялгав гэсэн хүсэлт гаргасан. Үүнээ буцаан татаж авлаа. Цэцэд гаргасан өргөдөлдөө дурьдсан бусад шаардлагаа дэмжиж байна. Ер нь тэтгэврийн насны хүмүүсийг тэтгэврийн хувьд ялгаатай журам тогтоосныг анхаарч үзэхийг хүснэ. 1995 оноос хойш цэргийн тэтгэвэр тогтоолгогчдод нэг удаагийн тэтгэмж болгон тэдний 18-36 сарын цалинг олгодог байхад үүнээс өмнөх үед тэтгэвэрт гарагчдад энэ журам байхгүй. Энэ бол тэтгэврийн хүмүүсийг ялгасны баталгаа мөн” гэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5