282 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн нийгмийн даатгалын багц хуулиуд нь зөвхөн даатгалын шинэ харилцааны онцлог зарчмыг тусгасан учраас 1990 оны тэтгэврийн хуулиар тогтоогдсон тэтгэврийг шинэ хуулийн дагуу өөрчлөн нэмэгдүүлэх чиглэлийг Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн. Үүний дагуу Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолоор бүх тэтгэврийг 20 хувиар /цэргийн тэтгэврийг 40 хувиар/ нэмэгдүүлж, 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг 1997 онд хүрвэл зохих түвшинг тогтоосон. Эдгээрийн дотроос 70-аас дээш настангууд, бусдын асрамжинд байдаг хүмүүсийн тэтгэврийг 1995 оны 11 дүгээр сараас эхлэн 1997 онд хүрвэл зохих түвшингээр нэмэгдүүлсэн. Эдгээр нь Засгийн газар 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого бөгөөд энэ нь Засгийн газрын 104, 105, 146, 71 дүгээр тогтоолоор 1995 оноос өмнөх тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн үйл ажиллагаа болно. Ийм учраас 1995 оноос өмнө тогтоогдсон бүх хүний тэтгэврийг хавтгайруулан цөөн хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэхийн оронд өндөр настай ахмадууд, хортой, халуун, газрын доорх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой иргэдийн тэтгэврийг тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн нь тэтгэвэр авагсдыг насаар нь ялгаварласан бодлогыг хуульчлан тогтоогоогүй болно. 2.Улс оронд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийг дэмжих зорилгоор хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмадуудад орон сууцны зарим хөнгөлөлт олгохоор Нийгмийн халамжийн багц хуульд тусгагдсан. Энд одон медалиар шагнагдсан ахмадууд хамаараагүй. 3.1995 оноос өмнөх үед тогтоогдсон тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний өсөлтийг харгалзан индексжүүлэн нэмэгдүүлсэн. 1991 онд хөлсний доод хэмжээ цагт 3 төгрөг 59 мөнгө байсан бол одоо 49 төгрөг 23 мөнгө бөгөөд үүнээс үндэслэн 13.71 гэсэн индекс баримталсан болно …” гэжээ Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Хуралдаанд хэлэлцэж буй гомдлууд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн тэтгэвэр авах эрхтэй холбоотой. Тэтгэврийн 1991 оны болон 1995 оны хуулиудаар тэтгэвэр бодох хувь ижилхэн. Үнийн өсөлтийн дагуу индекс хэрэглэхэд 1995 оноос өмнөх ба
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5