Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

281 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид, Р.Гончигдорж, Ц.Товуусүрэн зэрэг гишүүд дараах саналуудыг гаргаж байжээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид: “… хуучин тэтгэвэртэй улсыг шинэ хуулийн дагуу шилжүүлэх хугацааг өөр үе шаттайгаар авч үзэж болох юм. Түүнээс мөнхийн хоёр өөр тэтгэвэртэй байна гэдгийг Монгол Улсын Их Хурал зөвшөөрөх ёсгүй. Өөрөөр хэлбэл 1990 оноос, 1993 оноос өмнө ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр, хойш ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр гэж хоёр ялгаж ерөөсөө болохгүй… Ингэж явах юм бол энэ тэтгэврийн хууль чинь амьдрахгүй л дээ… Өнөөдөр хуучин шинэ хоёр хууль ярьж байгаа учраас тэтгэвэр авч байгаа хүн ба авах ёстой хүн хоёртоо бас хоёуланг нь зэрэг харахгүй бол болохгүй… гэжээ. /Улсын Их Хурлын 5 дугаар чуулган 16, 60 дугаар ботиуд/ Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж: “…хэдэн жилийн өмнө тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин 750 төгрөг байсан бол хэдэн жилийн дараа энэ нь 7.50 мянгын хэмжээтэй болсон байна. Үүнийг яаж зохицуулах юм бэ?… Энэ хуулинд… тэр үед авч байсан, тэтгэвэр тэтгэмжээр нь гэж байгаа болохоос биш тэр үед ажиллаж байсан ажлын өнөөгийн үнэлэмжээр гэдэг тийм асуудал ерөөсөө байхгүй байгаа шүү дээ…” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн: “… үйлдвэрийн цехийн дарга хийж байсан хүн өнөөдөр ямар хэмжээний тэтгэвэр авч байна вэ? Цехийн дарга хийж байгаад шинэ хуулиар тогтоолгосон хүн хоёрын хооронд ялгавар гарч байгаа асуудал бол үнэндээ энэ байж болшгүй зүйл… Би хууль батлагдсантай холбогдуулаад санал хураалгахгүй нэг юм хэлмээр байна. Энэ бол юу вэ? гэхээр энэ шилжилтийн хууль гарч байгаа явдал нийгмийн даатгалын шинэ хуулийн дагуу урьд тогтоогдсон хүмүүсүүдийн тэтгэврийг тогтоолгох ёстой байсан. Энд байнгын хороо энийг ингэх шаардлагагүй гэж үзсэн. Засгийн газар … тийм төсөл оруулж ирсэн. Улсын Их Хурал ч ингэж шийдлээ. Өөрөөр хэлбэл 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс 1997 оны 1 дүгээр сарын 1-ны хооронд бүх тэтгэврийг шинэчлэн тогтоох ёстой байсан…” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар, Г.Сүхбаатар нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “…1. Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 104, 105, 146 дугаар тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухайд авч үзвэл… Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус улсын иргэд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна гэж заасан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5