280 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн, Г.Ганболд нар Улсын Их Хурлын дарга Н.Багабандид гаргасан хүсэлт, Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “… Улсын Их Хурлын 1995 оны 61 дүгээр тогтоолыг би хувьдаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж хувь хүний хувьд үздэг тул өөрийн үзэл бодлын эсрэг Улсын Их Хурлыг төлөөлөх боломжгүй. Харин Засгийн газрын баримт бичгүүд Улсын Их Хурлын дээрх тогтоолтой нийцэж гарсан тул хэлэх юм алга… Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байгаа иргэдийн тэтгэврийг ялгаатай байхаар /1997 он хүртэл/ тогтоосон Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын заалтыг зөвшөөрч чадахгүй байгаа юм… Ийм учир шалтгааны улмаас энэ асуудлаар Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг биелүүлэх боломжгүй байгааг анхааралдаа авч шинээр хүн томилох арга хэмжээ авахыг хүсье…” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Батбаяр, Ц.Товуусүрэн нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Засгийн газрын 104, 105 дугаар тогтоол нь … Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын дагуу гарсан боловч 1997 онд шинээр тогтоолгох хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдсан эсэхэд эргэлзэх зүйл бий. Ер нь ижил төрлийн ажил, албан тушаал эрхэлж байсан хүмүүс хэдийд ч тэтгэвэр тогтоолгосон, адил тэтгэвэр авах зарчим баримтлах нь шударга ёсонд нийцнэ. Хэрэв энэ зарчимд нийцэж байвал Үндсэн хууль зөрчсөн гэх үндэсгүй. Засгийн газрын 1995 оны 146 дугаар тогтоолоор 70-аас дээш насны хүмүүс, тэтгэвэр авдаг хамгийн эмзэг хэсэгт нь эхний ээлжинд тэтгэврийг нэмсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэх үндэсгүй. Нэгэнт эх үүсвэр нь хангалтгүй байгаа бол ийм алхам хийх нь эмзэг хэсгээ өөд татахад эрх биш тус нэмэр болно. Харин ийм хүмүүстэйгээ барьцаж Үндсэн хууль зөрчсөн гэх нь шударга ёс биш байхаа… Улс орондоо гавъяа байгуулсан алдар цолтнууд, эрхийг нь хуулиар хязгаарладаг төрийн өндөр албан тушаалтнуудад нэмэгдэл хөнгөлөлт үзүүлдэг нь гадаадын ардчилсан орнуудын жишиг байдаг. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байх… Засгийн газраас тэтгэврийг нэмэгдүүлэх талаар гарсан шийдвэрүүд нь нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын 1 дүгээр заалттай уялдаж байгаа юм” гэжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5