Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

279 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гавъяат цолтон,…төрийн өндөр албан тушаал хашигчдад орон сууцны болон бусад хөнгөлөлт олгохоор” заасан байна. Энэ нь зарим нэгэн гавъяат баймааргүй хүнд /Басхүү гэх мэт /, эсвэл төрөөс олгоогүй /МБТ спортын төв зөвлөлөөс олгосон/ гавъяатан эсвэл төрийн алба хашсан өндөр цалинтай байсан /Сүрэн, Ламжав нар/ хүнд хөнгөлөлт тогтоон иргэдийг ялгаварлажээ. Засгийн газрын 104 дүгээр тогтоол болон Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн дээрх актуудыг хянан үзэхийг хүсье …” гэжээ. Иргэн Д.Цэен, Т.Батсүх, С.Жудаг нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “… Улсын Их Хурлын 60, 61 дүгээр тогтоолоор 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг ялгаварлах бодлогын эхийг тавьсан. Тэгэхдээ 1997 онд багтаах бодлого үүссэн гэж үздэг. Үүнээс уламжилаад 104 дүгээр тогтоол гарч 1997 онд хүрэх гэсэн арга түвшинг зохицуулсан. Бидний бодлоор бол 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш бүх тэтгэвэр авагчид ижилхэн хангамжтай байх ёстой. Өөрөөр хэлбэл байгаа мөнгөө хуваагаад өгөх ёстой гэж үздэг… Насаар нь ялгаварлан гадуурхсан нь буруу…. 1995 оноос хойшхи нь их өндөр тэтгэвэртэй болоод байгаа юм. Энэ ялгааг арилгахад доорх арга бий. Үүнд: 1.1995 оноос мөрдөгдсөн тэтгэврийн хуулийг хүчингүй болгон түүнээс өмнөх хуулийг мөрдүүлбэл бид хуулийн өмнө тэтгэврийн хувьд адилхан болно. 2.Хөрөнгийн эх үүсвэр олж 1995 оноос өмнөх хүмүүсийн тэтгэвэрийг 1995 оноос хойшхи хэмжээнд хүргэж нэмэх. 3.Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл буюу эрх тэгш байх гэдэг зарчмаас ухарч түүнийг хүчингүй болгон Олон улсын гэрээнээс гарах ёстой. Ингэвэл бид маргах эрхгүй болно… Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Гавъяат цолтон, төрийн өндөр албан тушаалтанд…” хөнгөлөлт олгох тухай заасан нь тэтгэвэрийн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэж байна. Ялангуяа өндөр албан тушаалтан гэдэг нь тодорхой ойлгогдох байх, тэд хөрөнгө зоорьтой улс шүү дээ… гэжээ. Улсын Их Хурлын даргын 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5