278 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ялгаварлажээ. Засгийн газрын 1995 оны 146 дугаар тогтоолоор 70 ба түүнээс дээшхи насны хүмүүсийн тэтгэврийг 1997 онд хүрсэн байх түвшингээр 1995 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлжээ. Ингэснээр 55, 60-аас 70 хүртэл настай өндөр настнууд тэтгэврийн хувьд ялгаатай хэвээр үлджээ. Засгийн газрын 1996 оны 71 дүгээр тогтоолын дагуу тэтгэврийн хэмжээ нэмэгдэхэд 50-иас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэйчүүд зэрэг 226.4 мянган өндөр настнууд 1997 онд хүрвэл зохих тэтгэврийн түвшинд хүрч чадсангүй. Эдгээр тогтоолууд нь иргэдийг насны байдлаар ялгаварлан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсье...” гэжээ. 5.Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, өндөр настан Т.Батсүх цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “…1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийг 1995 оноос хойшхи тэтгэвэртэй уялдуулан нэмэх асуудлыг Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоолоор шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль тус улс нэгдэн орсон олон улсын хэм хэмжээг зөрчиж, ялгаатай, тэгш бус байдал тогтоожээ. 1995 оноос хойш тогтоогдсон тэтгэвэр үүнээс өмнөх үеийнхээс илүү тогтоогдсон, Засгийн газраас тэтгэврийн зөрүүг арилгахаар гаргасан тогтоолоор тогтоосон хэмжээ нь 1995 оныхоос хойшхи тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Эдгээр тогтоолууд нь ялгаатай зохицуулалт, хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөнөө бүрхэгдүүлэх гэсэн оролдлого мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр авагч бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье” гэжээ. 6.Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн өндөр настан С.Жудаг Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “… Улсын Их Хурлын 1994 оны 61 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн заалтаар 1995 оноос өмнө насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 1995 оноос хойш тогтоогдсон тэтгэвэртэй харьцуулан нэмэгдүүлэхдээ насны байдлаар тэтгэврийн хэмжээгээр нь ялгаа заагтай болгожээ. Жишээ нь: Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор 1997 онд хүрвэл зохих тэтгэврийн түвшин нь 1995 оноос хойшхи тэтгэврийн хэмжээнээс доогуур болжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5