Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

277 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нүүрсний хөнгөлөлтийг тогтоохоор заасан нь ажил, албан тушаалаар нь иргэдийг ялгаварлан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд эдгээр асуудлыг хууль зүйн үүднээс хянан үзэж, зохих дүгнэлт гаргаж өгөхийг хүсье...” гэжээ. 3.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Д.Дашдаваа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “…Тэтгэврийн насны хүмүүсийг Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолоор 1995 оноос өмнөх ба хойшхи гэсэн цаг хугацаагаар зааглан хоёр ялгаатай тэтгэвэр тогтоож 1995 оноос өмнөх үед тэтгэвэр тогтоолгогчид бага тэтгэвэр авах болов. Улсын Их Хурлаас 1996 онд баталсан ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд зааснаар гавъяат цолтон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан өндөр настанд орон сууцны болон бусад хөнгөлөлт тогтоожээ. Ингэснээр “гавъяат цолтон болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан өндөр настанд хөнгөлөлт эдлүүлэх тухай” заалт нь тэтгэврийн иргэдийг алдар цол, албан тушаалаар нь ялгаварлажээ. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ бол зөвхөн миний хүсэлт биш өргөн олон түмний хүсэлт болно …” гэжээ. 4.Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хорооны өндөр настан Д.Гоош Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 123 дугаар тогтоолд 55, 60-аас дээш насны тэтгэвэр авагчдад 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс 300 төгрөг, 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 500 төгрөг нэмэгдүүлж олгохоор заасан нь тэтгэврийн хуульд заасан үндэслэлээр 50, 55 насандаа тэтгэвэр тогтоолгосон хүмүүст хамаарахгүй болжээ. Энэ утгаар дээрх тогтоол нь тэтгэврийн насны иргэдийг насаар нь ялгаварлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд буй “иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчжээ. Засгийн газрын 1993 оны 184 дүгээр тогтоол гарч 55, 60 наснаас дээш тэтгэврээс өөр орлогогүй хүнд 800 төгрөг нэмэн олгохдоо нэг өрхөд 20-оос доошгүй толгой малтай буюу өрхийн орлого жилд 180.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байх журмыг баримтлахаар зохицуулжээ. Энэ нь иргэдийг нас, эд хөрөнгө, малтай эсэхээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5