Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

276 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1997 онд хүрсэн байвал зохих хэмжээг тогтоов. Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолд зааснаар 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгогчид 1997 онд сард 7200-14400 төгрөгийн тэтгэвэртэй болох юм. Энэ нь 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгогчдоос даруй 2-4 дахин бага байхаар тогтоогджээ. Энэхүү утгаар нь үзэхэд Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолууд нь тэтгэврийн насны иргэдийг 1995 оноос өмнөх ба хойшхи гэх мэт хугацаагаар ялгаварлан өөр өөр хэмжээтэй тэтгэвэр тогтоож, иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Улсын Их Хурлаас 1996 онд батлан гаргасан “Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад “… төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд орон сууцны талбай … халаалт, цэвэр бохир усны хөлсний 50 хувь, гэр, ердийн халааттай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4м.куб түлээ, 4 тонн нүүрсний үнийн /тээврийн хөлсийг оруулж тооцсон/ 50 хувийг тус тус нөхөн олгоно …” гэсэн заалт нь өндөр настан тэтгэвэр авагчдыг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан үзэл мөн тул Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Үндсэн хууль зөрчсөн эдгээр зөрчлийг хянан үзэж албан ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ. 2.Мөн дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Загд Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “... Монгол Улсын тэтгэврийн хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудад 45 нас хүрсэн эрэгтэйчүүд, 40 нас хүрсэн эмэгтэйчүүд гэх мэт нас хүйсээр нь ялгаварласан нь Үндсэн хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104 дүгээр тогтоолын 2 дахь заалтад … 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 1997 онд авбал зохих тэтгэврийн түвшинг тогтоон хавсралтаар баталжээ. Энэ тогтоолоор 55, 60-аас дээш насны эмэгтэй, эрэгтэйчүүд гэж ялгаа зааг тогтоосон нь тэтгэврийн насны хүмүүсийг насаар нь ялгаварлажээ. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай 1996 оны хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настанд орон байрны болон түлээ,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5