275 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.05.29 № 04 Улаанбаатар хот Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105, 146 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, С.Жанцан Д.Чилхаажав /шалгагч/, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Цэен, Л.Дашзэвэг, Х.Загд, Д.Дашдаваа, Т.Батсүх, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Т.Сүхбаатар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нар оролцов. 1.Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, өндөр настан Д.Цэен, Л.Дашзэвэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “…Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоогдсон тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн хуульд жил бүр тусгах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэх гэж заажээ. Энэ тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105 дугаар тогтоолууд гарч 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5