Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

272 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Татгалзсан саналыг хүчингүй хуудсанд тооцож хасаад байвал нэр дэвшигчийн авсан саналын хувь, хэмжээ зохиомлоор өсөх болно. Сонгуульд оролцсон л бол заавал хэн нэг хүний төлөө саналаа өгөх ёстой гэж сонгогчийг шахаж болохгүй. Үндсэн хуульд заасан ”чөлөөтэй” гэдэг зарчмын нэг тал нь сонгох ба эс сонгох эрх чөлөө мөн билээ. Ингэхлээр бүрэн татгалзсан саналыг хүчингүйд тооцсон заалтын талаар ул үндэстэй дахин бодож үзээд түүнийг хүчинтэйд тооцохоор хуульчилж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Бүх нэр дэвшигчийн хувьд татгалзсан санал өгч болохгүй гэх юмуу, эсвэл заавал хэн нэгийг нь дэмжиж санал өг гэж сонгогчийг шахаж болохгүй. Ингэхлээр 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа ”Санал огт тэмдэглээгүй” хуудсыг хүчингүйд тооцох тухай заалт сонгогчийн сонгох ба эс сонгох эрх, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан сонгогчийн чөлөөтэй сонголт хийх эрхийг зөрчиж байна.” гэж дурьджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ”санал огт тэмдэглээгүй бол … саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ” гэсэн 03 тоот дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 41 дүгээр тогтоолд Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд эс сонгох тухай асуудлыг хөндөөгүй болно. Ер нь ч сонгох, сонгогдох эрхийн асуудлыг үйлдэл, эс үйлдэлтэй адилтган үнэмлэхүй утгаар авч үздэггүй практик байдаг. Санал огт тэмдэглээгүй хуудсыг хүчинтэй хуудсанд тооцвол санал хураалтыг будлиантуулах, сонгууль олон газар дахин явагдах, нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын эзлэх хувийг зохиомлоор бууруулах болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5