Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

271 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1996.06.19 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баттуяаг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар иргэн Д.Чулуунжавын гомдлоор үүссэн Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэв. Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Батмөнх оролцов. Өргөдөл гаргасан иргэн Д.Чулуунжав Ховд аймагт сонгуулийн компанит ажлаар ажиллаж байгаа бөгөөд хурлын товыг мэдэгдсэн боловч ирж амжихгүй, хуралдааныг өөрийнхөө оролцоогүйгээр хийхийг зөвшөөрч утсаар мэдэгдсэн болно. Иргэн Д.Чулуунжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, нэмэлт тайлбартаа: “Нэр дэвшсэн хүмүүсээс хэнийг нь ч сонгох хүсэлгүй иргэдийн саналыг хүчингүйд тооцох нь тэр хүний сонгуулийн эрхийг хассантай ижил юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5