Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

273 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн 03 тоот дүгнэлтэд дурьдсан санал огт тэмдэглээгүй гэдэг бол иргэдийн сонгох эрхийг хөндсөн зарчмын асуудал биш. Гагцхүү санал тоолох аргачлалыг л тодорхойлсон техник ажлын чанартай санаа тул энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлгүй гэж зарим гишүүд үзсэн” гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ”санал огт тэмдэглээгүй буюу” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “чөлөөт” гэсэн сонгуулийн зарчмыг зөрчиж иргэдийн сонгох, эс сонгох эрхийг хязгаарласан байна. Энэ талаар гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 5 дугаар сарын 23-ны 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”санал огт тэмдэглээгүй буюу” гэсэн заалтыг хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5