266 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарчмын нэг тал нь эс сонгох эрх чөлөө мөн. …Ингэхлээр бүрэн татгалзсан саналыг хүчингүйд тооцсон заалтын талаар ул үндэстэй дахин бодож үзээд түүнийг хүчинтэй саналд тооцохоор хуульчилж, Улсын Их Хурлын сонгуульд өөрчлөлт оруулж өгөхийг … хүсье” гэжээ. Өргөдөл гаргагч иргэн Д.Чулуунжав бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Бүх нэр дэвшигчийн хувьд татгалзсан санал өгч болохгүй гэх юмуу, эсвэл заавал хэн нэгийг нь дэмжиж санал өг гэж сонгогчийг шахаж болохгүй. Ингэхлээр 36 дугаар зүйлийн 3-т байгаа “Санал огт тэмдэглээгүй” хуудсыг хүчингүйд тооцох тухай заалт сонгогчийн сонгох ба эс сонгох эрх, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заагдсан сонгогчийн чөлөөтэй сонголт хийх эрхийг зөрчиж байна.” гэж дурьдсаны зэрэгцээ жишээ болгон тайлбарлахдаа: “Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүний нэр дэвшжээ. …Ийм тохиолдолд татгалзсан саналыг хүчингүйд тооцвол …ердөө 3-хан хүний санал авсан ч 100 хувийн санал авснаар тооцогдох болно. Татгалзсан санал, хүчингүй санал, хүчингүй саналд тооцогдох юунд хүргэдгийг харагтун”” гэжээ. Монгол Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, О.Шаалуу нар Үндсэн хуулийн цэцэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт ”Монгол Улсын иргэд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно” гэж заасан байна. Эдгээр нь сонгуулийн үндсэн зарчим, нэр дэвшүүлэн сонгох нь сонгуулийн бас нэг чухал зарчим байдаг билээ. … Нэр дэвшээгүй хэнийг ч сонгодоггүй чухамхүү энэ утгаар нь сонгогч нэр дэвшигдсэн хүмүүсээс аль нэгийг нь сонгох ёстой. Хэрэв эдгээр нэр дэвшигчийн хэнийг нь ч сонгох хүсэлгүй байвал сонгуульд оролцохгүй байх, эсхүл сонгуулийн хуульд заасны дагуу хуудас хүчингүй болох ёстой. 2. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь дараахь механизмаар хэрэгжинэ. Үүнд: а/ Сонгуульд оролцох эсэх нь тухайн иргэний хүсэл зоригийн хэрэг, б/ Саналаа гаргахад нь нууцыг алдагдуулахгүй, ямар нэгэн байдлаар шахалт үзүүлэхгүй байхыг хэлнэ” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5