267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Шаалуу, Ж.Бямбадорж нар Цэцийн хуралдаанд тайлбарлахдаа: ““Чөлөөтэй” гэдэг нь иргэдийг сонгуульд оролцоход ямар нэгэн дарамт шахалт үзүүлж болохгүй гэсэн утга болно. Гэхдээ энэ бол ямар нэг хувь хүний өмчилсөн дархан эрх бишээ. Аливаа эрх бол ухаалаг хязгаарлалттай байдаг. Сонгуулийн хуульд энэ мэт хязгаарлалтыг тогтоожээ. Иймд Улсын Их Хурал хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулийн журмыг хуулиар тогтоосныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 5/36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “санал огт тэмдэглээгүй” гэсэн заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан ”чөлөөт” гэсэн сонгуулийн зарчмыг зөрчжээ. Иймд иргэн Д.Чулуунжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ”санал огт тэмдэглээгүй бол … саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж энэ тухай хариуг ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилъя. ДАРГА Л.БААСАН ГИШҮҮД Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Ж.БЯМБАЖАВ Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5