Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.05.23 № 03 Улаанбаатар хот Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 тоот өрөө/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч Д.Чулуунжав оролцоогүй бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, О.Шаалуу нар оролцов. Монгол Улсын иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Одоо мөрдөгдөж байгаа парламентын сонгуулийн хууль нарийн авч үзвэл ихээхэн дутагдал, согогтой байна. Улсын Үндсэн хууль зөрчсөн заалт ч бас оржээ. … Нэр дэвшсэн хүмүүсээс хэнийг ч сонгох хүсэлгүй иргэдийн саналыг хуудсыг хүчингүйд тооцох нь тэр хүний сонгуулийн эрхийг хассантай ижил юм. Ийм тохиолдолд сонгогч саналын хуудсаа огт тэмдэглэхгүйгээр хайрцганд хийх үү, эсвээс нэр дэвшигчийн нэрсийг дарах уу гэдгийг хуулиар тогтоосон байх ёстой. … Татгалзсан санал бүхий хуудсыг хүчингүй хуудсанд тооцож хасаад байвал нэр дэвшигчийн авсан саналын хувь, хэмжээ зохиомлоор өсөх болно. … Сонгуульд оролцсон л бол заавал хэн нэг хүний төлөө саналаа өгөх ёстой гэж сонгогчийг шахаж болохгүй. Үндсэн хуульд заасан “Чөлөөтэй гэдэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5