Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

262 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэдний хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулж өөр орон нутагт нэр дэвшигчийн төлөө санал өгөхийг шаардахад хүрч байна. Үүний сөрөг үр дагавар их бөгөөд сонгууль чөлөөтэй байх Үндсэн хуулийн заалтыг ч зөрчиж байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа шиг сонгуулийн нутаг дэвсгэр гэсэн ойлголт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд дагнасан сурталчилгаа хийхийг хориглож болох юм. Харин хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боох нь тэдний улс төрийн болон бусад эрх чөлөөг илтэд хаахад хүрч байна гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан, мөн Үндсэн хуульд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан. Эдгээр заалтууд хоорондоо нягт уялдаатайгаас гадна бие даасан утга илэрхийлж байгааг зөв ойлгох ёстой. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс энэ нь сонгуулийн тойргийг заавал засаг захиргааны нэгжид хатуу зохицуулна гэж ойлгож болохгүй. Засаг захиргааны нутаг дэвсгэр гэдгийг сонгуулийн нутаг дэвсгэр гэсэн ойлголттой хольж хутгаж болохгүй” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдийгээр хувийн өмч байлаа ч тэр нь олон нийтийн дуу хоолой байх ёстой. Хэний ч бичсэн юмыг хэвлэн нийтэлж байж уг хэвлэл чөлөөт хэвлэлийн шинжээ хадгалах ёстой. Тэгэхгүйгээр дагнасан сурталчилгаа хийгээд байвал чөлөөт хэвлэлийн зарчмыг алдагдуулж байгаа юм. Дагнасан гэдэг нь хоёр буюу түүнээс дээш гэсэн ойлголт. Дагнасан сурталчилгаа нь тэгш биш байдлыг бий болгож байна. Тэнцүү сурталчилгаа хийгдэснээс олон түмэн зөв сонголт хийх, бие даасан нэр дэвшигчид эрх чөлөөгөө эдлэх боломж нээгдэнэ гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5