Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

261 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль”-ийн 6 дугаар зүйлийн 2-т “Аймагтай адилтгах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хэрэв Улсын Их Хурлын гишүүний нэг мандатад ногдох улсын дунджаас цөөн хүн амтай бол зэргэлдээ аймагтай нь нэгэн тойрог болгоно” гэсэн заалт байгаа бөгөөд энэ заалтыг л агуулгын хувьд баяжуулж улам боловсронгуй болгоход анхаарч нэмэлт, өөрчлөлт хийсэн болохоос биш Улсын Их Хурал цоо шинээр заалт хийгээгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Дээрх заалттай хуулийг удирдлага болгон 1992 оны сонгууль амжилттай явагдаж сонгууль нь монголын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн сонгох эрхийг бүх талаар хангасан, ардчилсан байдлаар болж өнгөрлөө гэсэн дүгнэлтийг гадаад орнуудын хэвлэлд хийж, уригдан ирсэн гадаадын ажиглагчид санал нэгтэй байсныг бид мартах учиргүй. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт агуулгын хувьд иргэдийн сонгох эрхтэй зөрчилдөөгүй гэдгийг хэлэх байна. Олон улсын сэтгүүлчдийн практик ажиллагаанаас харахад аливаа дангаар ноёрхлыг арилгаж нийгэм дэх олон үзэл бодлыг аль болох өргөн тусгасан сонин хэвлэл бололцооны хэрээр гаргах зарчим баримталдаг. Нөгөө талаар чөлөөт хэвлэл нэг талыг баримтлахаас үргэлж зайлсхийдэг жамтай. Энэ бүгдээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан хуулийн заалт нь олон улсын сэтгүүлчдийн тавьдаг ерөнхий шаардлагатай нийцэж байна. Чухамдаа аливаа хэвлэл нэг талыг барих асуудлаас зайлсхийснээр нэр дэвшигч болон сонгогчид аль болох олон радио,телевиз,сонин хэвлэлд хандах боломжийг нээж байна. Төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгсэлд дангаар сурталчилгааг хориглосноор бүх төрлийн хэвлэлд нэр дэвшигчдийг адил тэгш сурталчлах бололцоог нээж байгаа юм гэжээ. Иргэн Ц.Цэрэнжээ цэцийн хуралдаанд оролцож тавьсан тайлбартаа: Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт нь зөвхөн сонгуулийн насны хүний тоог өрөөсгөлөөр гол шалгуур болгосон байна. Нэгэн нутагт оршин буй иргэдэд хууль тогтоох дээд байгууллагаа сонгох, төрийн хэрэгт оролцоход нь ялгаатай нөхцөл үүсгэж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5