Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

263 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: 1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн, дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно” гэсэн заалт сонгуулийн тойрог бүрт сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байх нийтлэг зарчимд харшлаагүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах нөхцөлийг алдагдуулсан, сонгогчдын хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулсан, сонгуульд оролцоход нь ялгаатай нөхцөл үүсгэсэн гэх үндэслэлгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь заалт “Улс төрийн намуудын харьяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалт нь сонгуульд өрсөлдөгчийн адил тэгш нөхцөлийг хангахад чиглэгдсэн бөгөөд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан иргэн Ц.Цэрэнжээгийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно” гэсэн заалт, мөн хуулийн нэгдүгээр зүйлийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Улс төрийн намуудын харьяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтууд нь Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5