260 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгмийн хэргийг удирдахад оролцох өргөн боломжтой байдаг. Нөгөө талаас бүх иргэн эрхээ хэрэгжүүлэх ижил эрх тэгш боломжоор хангагдсан байх эрхтэй. Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт нь агуулгын хувьд энэхүү эрхтэй зөрчилдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Улс төрийн намуудын харъяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтыг зөрчсөн байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Ганболд, Ц.Шаравдорж нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн нь тодорхой нэг тойргоос сонгогдож, улмаар зөвхөн тэр л тойргийнхоо хүмүүсийн санаа бодлыг илэрхийлж, тэр л сум, аймгийнхаа нийгэм, эдийн засаг,соёл, улс ардын аж ахуйн том жижиг асуудлыг хөөцөлдөж Ардын Их Хурлын чуулганд очиж хуралдаж байсан урьдын депутат бишээ. Улсын Их Хурлын гишүүн нь хууль тогтоох эрх мэдлийг хадгалсан төрийн эрх барих дээд байгууллагад нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, сонгуулийн хугацаандаа байнга ажилладаг ард түмний элч юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн нь тодорхой тойргоос сонгогдох боловч түүний үйл ажиллагаа нь улсын хэмжээнд гэдгийг мартаж болохгүй. Иймд “аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно” гэсэн заалт нь иргэдийн эрхээ хэрэгжүүлэх ижил тэгш боломжийг хаан боогдуулж байгаа явдал биш бөгөөд хууль тогтоох дээд байгууллагаа сонгох, төрийн хэрэгт оролцоход нь ялгаатай нөхцөлийг үүсгээгүй, тэдний хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулсан явдал бишээ. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн байгуулагдах, өөрчлөгдөх зарчим, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд өөрийн сум, аймгийн төрийн байгууллагатай харьцах харилцааны асуудлыг Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах зарчимтай хольж хутган ойлгох ёсгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5