259 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.04.10 № 02 Улаанбаатар хот Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны талаар Энэ дүгнэлтийг 1996 оны 4 дүгээр сарын 10-ны 14 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Ганболд, Ц.Шаравдорж нар оролцов. Иргэн Ц.Цэрэнжээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтуудыг зөрчсөн байна. Учир нь манай улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах бөгөөд хүн бүр өөрийн оршин суугаа газрынхаа төрийн байгууллагуудад шууд болон төлөөллийн аргаар хандаж, төр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5