Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

258 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна. Ингэснээр хүүхдийн тайван замаар хуран цуглах эрхийг хязгаарлажээ. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн дээрх заалтуудын талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот дүгнэлтийг хянан хэлэлцээд гаргасан Улсын Их Хурлын 1996 оны 23 дугаар тогтоолд уг дүгнэлтийг хүлээж аваагүй талаар ямар нэг үндэслэл байхгүй учир Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11, 12 дугаар зүйлийн бага насны хүүхэдтэй холбоотой заалтууд, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан “бага насны хүүхэд”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “бага насны хүүхэд болон…” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Ц.ЦОЛМОН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5