257 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 23 дугаар тогтоол гаргажээ. Мөн тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 2 дахь заалт буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь …сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой заалт байхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5 дотор “цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дотор “цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд яах аргагүй хүүхдийн тайван замаар хуран цуглах эрхийг шууд хасаж байгаа юм” гэсэн тайлбар өгчээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулиар хүүхдийн хуран цуглах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна. Учир нь энэ хуулийн заалт нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс орсон учраас Үндсэн хууль, хүүхдийн эрхийн конвенцийн заалтуудад харшлахгүй юм” гэсэн тайлбар гаргажээ. ХЯНАВАЛ: Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т буй “…цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль, тус улс албан ёсоор нэгдэн орсон хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийг зөрчсөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5