Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

256 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй “цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна. “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь …сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна” гэсэн 01 тоот дүгнэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Улсын Их Хурлын хуралдаан дээр “Хуулийн 5 дугаар зүйлд баяр ёслолын болон түүнтэй адилтгах бусад арга хэмжэээнд энэ хуулийг хэрэглэхгүй гэсэн ийм заалт байгаа. Хүүхдийн зүгээс хуран цугларах аливаа ажиллагаа энэ заалтын хүрээнд зохион байгуулагдах боломжтой байгаа юм. Хүүхэд тайван замаар хуран цугларах асуудлыг энэ хуулиар зохицуулахад хүргэх юм бол зөвшөөрөл авах, зохион байгуулагч нь үүрэг хүлээх, хариуцлага хүлээх, тэр хууль бус цуглааныг албадан тараах явцад хохирох талтай. Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зарим хязгаарлалт хийж болно гэсэн заалт байдаг. Иймд хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэжээ. Р.Гончигдорж “Ганцхан хүүхэд гэдэг иргэнийг жагсаал, цуглаанд асран хамгаалагч, эцэг эх, багш хүмүүстэйгээ хамт тэр жагсаал цуглаанд оролцох явдлыг бүхэлд нь хориглоно гэдэг бол үнэхээр зөрчилтэй гэдэг нь хэтэрхий ойлгомжтой байгаа зүйл байхгүй юу. Иймд Цэцийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж: “Тогтоолдоо үндэслэлийг нь сайн зааж өгөхгүй бол хоёр дахиа хэлэлцэхээр ямар ч үндэслэлгүй унах ажил гардаг байхгүй юу. Дүгнэлтийг хэлэлцэж ийм учраас үндэслэлгүй гэж үзэж байгаагаа сайн тодорхой зааж өгье” гэжээ. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан “цуглааныг зохион байгуулагч нь бага насны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5