255 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1996.05.15 № 01 Улаанбаатар хот Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж нар оролцов. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын гомдлоор үүссэн “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-ын дотор байгаа өргөдөлд дурдсан хэсэг нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26, мөн 2-ын 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 16 дахь хэсгийг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсчээ. Үндсэн хуулийн цэц иргэн Д.Ламжавын гомдолтой маргааныг 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5