Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

250 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэжээ. Тав.Гомдол гаргагч иргэн Д.Ламжав цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан тайлбартаа өөрийн хүсэлтээ тодорхой гаргасан болно. Иймд нэмэлт тайлбар болгоод байх зүйлгүй. Харин мэтгэлцээний явцад тайлбаруудаа өгөх болно” гэв. Зургаа.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Нямдорж Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би өөрийн тайлбараа бичгээр гаргасан. Үүн дээр нэмж доорх зүйлийг тайлбарлая. 1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол улсын хууль бол улс төрийн зорилгоор тайван журмаар жагсаал, цуглаан хийх асуудлыг зохицуулжээ. Олон улсын пактанд “хуран цуглах” гэсэн нэр томьёо байгааг анхаарах. 2. Олон улсын конвенц, пактанд нийгмийн хэв журам хамгаалах бусад зорилгоор улс орнууд жагсаал, цуглаан хийх асуудлаар зарим хязгаарлалтыг тогтоож болох журам бий. 3. Жагсаал, цуглаанд бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг оролцуулахгүй байх эрхийг жагсаал, цуглааныг зохион байгуулагчдад олгосон. Нөгөө талаар сэтгэцийн өвчтэй хүмүүс, насанд хүрээгүй хүмүүс чинь иргэний эрх зүйн чадамжгүй хүмүүс тул улс төрийн үйл ажиллагаанд оролцох уу гэдгийг бодолцох. Тэгэхдээ эдний жагсах, хуран цуглах эрхийг хассан биш түүнийг зохион байгуулагчдад энэ талаар эрх олгосон байна. Олон улсын пактанд эрүүл мэндээр нь хязгаарлах гэх мэт заалт шууд байхгүй. НҮБ-ын хүүхдийн эрхийн хороонд Монгол Улсын Засгийн газраас явуулсан илтгэлийн 99 дүгээр зүйлд байгаа агуулга нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн үзэл баримтлалаас зөрүүтэй байгаа болно” гэв. ХЯНАВАЛ: 1. Монголд Улс 1990 онд нэгдэж орсон “Хүүхдийн эрхийн тухай” олон улсын конвенц нь Монгол Улсын Үндсэн хуультай харшлаагүй байх тул Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй болох нь тогтоогдов. Энэ утгаар нь авч үзэхэд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй “цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5