249 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтөй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаа /хуулийн 3 дугаар зүйл/ юм. Энэ заалттай холбогдолгүй сэдвээр иргэдээс зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, баяр наадам болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээг зохион байгуулахад энэ хууль үйлчлэхгүй тухай 5 дугаар зүйлд бий. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан асуудлаар жагсаал, цуглаан зохион байгуулж болох боловч тэдгээр нь энэ хуулиар зохицуулагдахгүй. Хэрэв зохицуулагдахаар хийвэл зөвшөөрөл авах, хариуцлага тооцох, албадаж тараах гэх мэт насанд хүрэгсдэд тавигдах бүхий л шаардлага хүүхдэд тавигдахаар байсан тул асуудлыг ийнхүү зохицуулсан юм. 2.Жагсаал, цуглаан зохион байгуулахад бага насны хүүхдийг оролцуулахгүй байх тухай заалт нь хүүхдийн эрхийг хязгаарлах бус харин тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэхүйн онцлог, эрх ашгийн аливаа муу нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор тусгасан юм. а/Хүүхдийн нас, оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг төрийн болон хэсэг бүлгийн тэмцэлд ашиглуулахгүй байх; б/Хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглааныг цагдаа, дотоодын цэргийн хүчээр албадан тараахад хүүхдийн амь бие, эрүүл мэндийг хохироохгүй байх; в/Бага насны хүүхэд захиргааны хариуцлагын субъект болдоггүйг харгалзах; г/Жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болох магадлал ихтэй тул тэдгээрээс гарч болох сөрөг үр дагавараас бага насны хүүхдийг хамгаалах; д/Жагсаал, цуглааны явцад гардаг аливаа сөрөг үзэгдлээс бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг хамгаалах. 3.Сэтгэцийн өвчтөй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх тухай хуулийн заалт нь энэхүү тайлбарын 2-т заасан зорилгын зэрэгцээгээр тэдгээрийг эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг үүсгэхэд ашиглуулахгүй байхад чиглэсэн юм. Түүнчлэн сэтгэцийн өвчтөй хүмүүс эрхийн чадамжаа бүрэн алдсан буюу хязгаарлагдмал чадамжтай байдгаасаа шалтгаалан иргэний эрх, үүрэг нь үндэсний хууль тогтоомжоор хязгаарлагдсан байдгийг харгалзсан юм. Иймд Д.Ламжавын өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5