Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хассан байх тул энэ талаар иргэн Дондовын Ламжавын хүсэлт үндэслэлтэй байна. 2. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эрх зүйн чадамжгүйд тооцох тул тэднийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байхаар Монгол Улсын хуулиар зохицуулсан нь үндэслэлтэй байх тул энэ талаархи хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй “цуглаанд оролцогч нь бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна. 2. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “цуглааныг зохион байгуулагч нь ... сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. 3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н. ЖАНЦАН ГИШҮҮД Л. БААСАН Ц. ЦОЛМОН С. ЖАНЦАН Д. ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5