Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

248 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдал буюу бусад нөхцөл байдлаар ялгаварлахын эсрэг тэгш, үр нөлөөтөй хамгаалалтыг баталгаатай болгоно” гэсэн заалтыг, мөн пактын 2 дугаар зүйлийн 1-ийн “Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон эрх мэдэлдээ байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс-үндэс, арьс- өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн буюу бусад нөхцөл байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй” гэсэн заалтыг тус тус зөрчиж тухайлбал бусад нөхцөл гэсэнд хамаарах эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхаж байгаа учраас Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 16 зүйлийн 16-д байгаа “Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтөй байх, энэхүү эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. 2. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д “Цуглааныг зохион байгуулагч бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т “Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь хүүхдийн эрхийн тухай конвенцийн 15 дугаар зүйлийн 1-ийн дотор байгаа “Оролцогч улсад тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд миний өргөдлийг хянан шийдвэрлэж хуульд заасан хугацаанд багтаан хэрэг үүсгэж маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ . Хоёр.Үндсэн хуулийн цэцийн гишүүний 1996 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01 тогтоолоор иргэн Д.Ламжавын өргөдлийн дагуу маргаан үүсгэжээ. Гурав.Улсын Их Хурлын даргын 1996 оны 3 дугаар сарын 16-ны 14 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. Дөрөв.Ц.Нямдорж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн цэцэд албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь иргэдээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5