Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

247 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.03.27 Дугаар 01 Улаанбаатар хот Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Төрийн ордны 251 дүгээр өрөө. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, С.Жанцан, Д.Чилхаажав нар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Дондовын Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа: “1.Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй “Жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь сэтгэцийн өвчтөй хүмүүсийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын 26 дугаар зүйлийн “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Энэ утгаар аливаа төрлийн ялгаварлан гадуурхлыг хуулиар хориглосон байх ёстой бөгөөд хуулиар бүх хүн ямар ч шинж тэмдгээр тухайлбал арьс-үндэс, арьс-өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5