246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь нотлогдохгүй байгаа тул П.Жасрайг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах талаар маргагч талын тавьж буй гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна. ДҮГНЭЛТ: 1. АНУ дахь Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээ биш болох нь тэр үед болон одоо үйлчилж байгаа хууль тогтоомж, шинжээч нарын дүгнэлт, маргалдагч талуудын хүлээн зөвшөөрсөн байдал болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул уг гэрээ нь Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргаан биш байна. Иймд иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар нарын өргөдөлдөө бичсэн “Түншлэлийн гэрээ” Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэх гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээтэй холбогдох Ерөнхий сайд П.Жасрайгийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх нь нотлогдохгүй байгаа тул П.Жасрайг энэ шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах үндэслэл болохгүй байна. 3. Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хуралд оруулсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Ц.ЦОЛМОН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5