245 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл богино хугацаанд гэтлэх гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн гэрээг хэт яарч газар дээр нь шууд байгуулсан, уг гэрээг хуульд нийцүүлэх талаарх асуудлыг нарийвчлан авч үзээгүй, ийм гэрээ байгуулсан тухайгаа Засгийн газар, холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлээгүй зэрэг нь гадаадын компани, корпорацийг Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой салбарт дангаараа удаан хугацаагаар ноёрхох, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулахад хүргэж болзошгүй үйл ажиллагаа байжээ. 2. Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцид /Монгол Улс 1988 онд нэгдэн орсон/ зааснаар олон улсын гэрээ гэж “нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ”. Мөн түүнчлэн БНМАУ-ын Олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай 1985 оны хуулийн 2 дугаар зүйлд “БНМАУ-ын Олон улсын гэрээг гадаад улс, олон улсын байгууллагатай БНМАУ, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газар, Яам, улсын хороо, тусгай газрын нэрийн өмнөөс тус тус байгуулна” гэж ямар субъектуудын хооронд байгуулагдах ёстойг заажээ. Монгол Усын олон улсын гэрээний тухай 1993 оны шинэ хуульд дээрх тодорхойлолтын үндсийг хадгалж, агуулгыг шинэ Үндсэн хуульд нийцүүлж “Олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэж тодорхойлсон байна. Дээр дурдсан олон улсын эрх зүйн тулгуур баримт бичиг, Монгол Улсын хууль тогтоомжийн заалтаас үзэхэд Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээг Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан Үндсэн хуулийн цэцээр авч хэлэлцвэл зохих Монгол Улсын олон улсын гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ нь шинжээч нарын дүгнэлтээр давхар нотлогдож байна. 3. Түншлэлийн гэрээг байгуулах болон түүнээс хойшхи үйл ажиллагаанд Ерөнхий сайд П.Жасрай шууд оролцож байсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5