244 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд энэхүү зөрчсөн байдал нь түүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улс оролцох боломжгүй байгаа нь ноцтой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид Түншлэлийн гэрээг гэрээ мөн гэж үзсэн. Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоолын 2 дахь заалт бол Айбекс групптэй байгуулсан гэрээнүүдэд байтугай П.Жасрайн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд байгуулагдсан Засгийн газарт хамаарах аливаа гэрээ, хэлэлцээрт хамаарахгүй болох нь Засгийн газрын танилцуулга, байнгын хорооны дүгнэлт, Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 64 дүгээр тогтоол нь хэлэлцсэн асуудлынхаа талаар мөн чанартаа юу ч хэлээгүй, ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын хариуцлагагүй байдалтай эвлэрсэн юм. Өргөдөлд бичсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн Түншлэлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурагдсан болон энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг хууль бус аргаар хамгаалж, ийм төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа Ерөнхий сайд П.Жасрай нь энэ бүх үйлдлээрээ Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, 2 дахь хэсгийн “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн тул Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах үндэслэл хангалттай байна” гэсэн нэмэлт тайлбар гаргажээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шадар сайд Ч.Пүрэвдорж АНУ-ын Айбекс групптэй байгуулсан түншлэлийн гэрээнд “Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 99 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Айбекст хамаарах төслүүдэд олгосон болон энэ гэрээнд тусгасан бүх нөхцөл, эрх, ашгийг Монгол Улс, Монголын Засгийн газар батлан хангаж, гэрээний хугацаанд тэдгээрийг Засгийн газрын тухайн үеийн болон цаашдын үйл ажиллагаагаар, түүнчлэн аливаа хууль тогтоомжоор өөрчилж, засаж буцаахгүй, Монголын хувьд хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг гэсэн Монголын хууль тогтоомжид нийцэхгүй заалт орсон, түүнчлэн гэрээ байгуулагч гадаадын хөрөнгө оруулж улс орны тухайн үеийн хүндрэлтэй байдлыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5