Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

243 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улсын гэрээний субъект бол улсууд, олон улсын байгууллага байдаг. Энэ утгаар Түншлэлийн гэрээ Цэцээр хянагдах Монгол Улсын олон улсын гэрээ биш юм. Энэ гэрээний талаар Монгол Улс, Засгийн газар ямар нэг хариуцлага хүлээхгүй. Энэ гэрээ нь олон улсын гэрээ биш учир П.Жасрайг үүнтэй холбогдуулан огцруулах үндэслэл байхгүй юм” гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвдорж Цэцийн хуралдаан дээр “Би энэ бичиг баримтыг боловсруулж Айбекс групптэй гэрээ байгуулахдаа шилжилтийн үед дан ганц Засгийн газруудын шугамаар орж ирж байсан зээл тусламж хүрэлцээтэй бус байсан, мөн улс орноо эдийн засгийн хүнд байдлаас гаргах бололцоотой бүх арга замыг эрэлхийлэх бодит шаардлагыг үндэслэсэн юм. Энэ бичиг баримтыг урьдчилсан бичиг баримт гэж ойлгож, тодорхой төсөл хэрэгжүүлэх бэлтгэл шатанд нөгөө талын хэн болохыг таних боломж бий болно гэдэгт найдаж, ойлгож байсан учраас тийм ач холбогдол өгч гарын үсгээ зурсан. “Түншлэлийн гэрээ” гэгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр цуцалсан юм. Энэ бол гэрээ бус төсөл учир Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах шалтгаан болохгүй” гэжээ. Өргөдөл гаргасан иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар нар Цэцийн хуралдаан дээр бичгээр 12 хуудас бүхий нэмэлт тайлбар, судлагдах материалын жагсаалт гаргаж өгсөн. Д.Ламжав, С.Зориг нар Цэцийн хуралдаан дээр “Маргааны объект бол Монгол Улс болон Монголын Засгийн газрыг төлөөлөн шадар сайд Ч.Пүрэвдорж, Айбекс группийг төлөөлөн Ахмед Хоссейн нар хүлээн зөвшөөрч 1993 оны 4 дүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан Түншлэлийн гэрээ бөгөөд энэ баримт бичиг болон түүнтэй холбогдсон асуудлуудад Ерөнхий сайд П.Жасрай Үндсэн хуулиар оногдсон үүргээ хөсөрдүүлж хөндсөөр ирсэн баримт нь түүнийг огцруулах үндэслэл болж байна хэмээн бид үзэж байгаа юм. Анхнаасаа зөвхөн англи хэл дээр үйлдсэн энэхүү баримт бичгийг бид Түншлэлийн гэрээ гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь чухам юу гэсэн нэртэй байх, хүчин төгөлдөр эсэх, олон улсын гэрээ мөн эсэх зэргээс бидний өргөдөл дэх нэхэмжлэл хамаарахгүй юм шүү, өөрөөр хэлбэл аль ч тохиолдолд Үндсэн хуулийн дурдсан заалтууд ёсоор бидний нэхэмжлэлийг Цэц хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа юм. Энэ түншлэлийн гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5