242 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шадар сайд Ч.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Ийм бичиг баримт боловсруулж гэрээ байгуулахдаа шилжилтийн үед дан ганц Засгийн газруудын шугамаар орж ирж байсан. Зээл тусламж хүрэлцээтэй бус байсныг харгалзсан юм. Улс орноо эдийн засгийн хүнд байдлаас гаргах бололцоотой бүх арга замыг эрэлхийлж байсантай холбоотой юм. Түншлэлийн гэрээг байгуулахыг НҮБ-ын төслийн зөвлөх Аагс Хлом гэдэг АНУ-ын иргэн зөвлөсөн. 1993 оны 4 дүгээр сарын 5-нд АНУ-д суугаа элчин сайдын яамнаас явуулсан судалгаагаар Айбекс групп нь Нью-Жерси хотын Форт Лес гудамжны 07024 гэсэн хаягтай 2016803838 дугаартай утастай ерөнхий худалдаа эрхэлдэг хувийн компани бөгөөд бүртгэлийн дугаар нь”DUNS” 60-2128890. Ерөнхий захирал нь Ахмед Хоссейн 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа хүн юм. Миний бие энэ бичиг баримтыг хэлцэл, протоколыг урьдчилсан бичиг баримт гэж ойлгож байсан. Тодорхой төсөл хэрэгжүүлэх бэлтгэл шатанд нөгөө талын хэн болохыг таних боломж бүрдэнэ гэж найдаж байсан энэ бичиг баримтыг төсөл, урьдчилсан бичиг баримт гэж ойлгож байсан учраас тийм ач холбогдол өгч гарын үсгээ зурсан. “Түншлэлийн гэрээ” гэгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр хүчингүй болгосон юм. Энэ баримт бичиг төсөл учир Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болохгүй юм” гэжээ. Үндсэн хуулийн цэц Түншлэлийн гэрээ нь хэлбэр, агуулгын хувьд Монгол Улсын олон улсын гэрээ мөн эсэхийг тодруулах зорилгоор Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга нарын зөвлөх, хууль зүйн ухааны дэд доктор Л.Хашбат, Олон улсын эрх зүйн мэргэжилтэн М.Дүгэрсүрэн, Гадаад харилцааны яамны гэрээ, эрх түүх архивын хэлтсийн ажилтан Б.Жамбалдорж нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шинжээчийн хэсгийг томилон ажиллуулж дүгнэлт гаргуулсан юм. Шинжээч нар олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын хууль тогтоомж, бусад нотлох баримтыг шинжилж судлах замаар түншлэлийн гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээ биш гэж үзэх үндэстэй гэсэн дүгнэлтийг санал нэгтэй гаргаж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар Цэцийн хуралдаан дээр “Энэ гэрээний нэг субъект “Айбекс” гэдэг хувийн компани байгаа юм. Олон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5