241 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан, ёслон байгуулагдсан олон улсын гэрээ биш, нөгөө талаас “Түншлэлийн гэрээ”-г байгуулахад Ерөнхий сайд оролцоогүй. Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй зэрэг нь Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах хуульд заасан үндэслэл алга байгааг нотолж байна” гэжээ. Ерөнхий сайд П.Жасрай энэ Түншлэлийн гэрээний талаар Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо “Ч.Пүрэвдорж 1993 оны эхээр АНУ явахынхаа өмнө Монголд гадаадын компаниудын хөрөнгө оруулахад зуучлах компани, пүүс, хүн эрж сурвалжилж байгаа тухайгаа ярьсан. Бололцоо олдвол тэр хүнтэйгээ уулзаж магадгүй гэж хэлж байсан. Би хоёр зүйлд анхаарахыг сануулж байсан. Нэгд зуучлагч, санаачилга гаргаж байгаа хүнээ сайн судлах, хоёрт урьд өмнө манайхыг санаачилга гаргаагүйд итгэж, алдаж байсан тохиолдол байсныг анхаарах, ингэхдээ ерөнхий зүйл ярих хэрэггүй. Зөвхөн тодорхой төсөл хэрэгжүүлэхэд зуучлуулахыг ярихыг бодоорой гэж зөвлөсөн юм. Ч.Пүрэвдорж гэрээ байгуулах гэж ердөө яриагүй. Тэнд очоод л шууд англи дээр зурсан байдаг юм. Энэ үйлдлийг яриа хэлэлцээ хийх, бичиг баримт боловсруулах горим журмыг зөрчсөн алдаа гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газраас танилцуулга шаардсан. Тэгэхэд манайд ямар ч материал байгаагүй тул Ч.Пүрэвдоржоос материл авч өгсөн. Энэ асуудлыг Засгийн газарт огт яриагүй байсан учир танилцуулгын тухай яриа байгаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бэлтгэл дутуу хэлэлцсэн тал байгаа юм. Энэ бол Монгол Улсын олон улсын гэрээ биш юм. Засгийнгазаршийдвэрлэхаливааасуудлыгасуудалболовсруулах журмын дагуу хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэдэг. Харин гаргасан шийдвэрийн тогтоол, захирамжийн хэлбэрээр илэрхийлдэг. Олонхийн саналаар шийдсэн асуудлын биелэлтийг Засгийн газрын тодорхой гишүүн биечлэн хариуцна. Гаргасан шийдвэрийнхээ талаар Засгийн газар хамтын хариуцлага хүлээнэ. Засгийн газрын тодорхой гишүүд өөрийн үйл ажиллагааны хүрээнд судлах боловсруулах асуудлыг бие даан хариуцаж шаардлага хангагдлаа гэж үзсэн үедээ Засгийн газарт оруулна. Энэ шат хүртэлх Засгийн газрын тодорхой гишүүд бие даан ажиллах үедээ алдах, онохын алин ч байсан Засгийн газрын болон Ерөнхий сайдын хариуцлагын асуудал биш юм” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5