Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

240 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түншлэлийн гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан “БНМАУ-ын Олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай хууль”-д БНМАУ-ын Олон улсын гэрээнд гадаад улс, олон улсын байгууллагатай тусгайлан олгогдсон гэрээ хэлэлцээр хийх, гарын үсэг зурах бүрэн эрхийн дагуу байгуулна гэж заасан бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон Гадаад явдлын яамны сайд нь тусгайлан бүрэн эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй тухай шууд заасан байна. Өргөдөлд дурдсан Түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Шадар сайд Ч.Пүрэвдоржид аль ч байгууллага олгоогүй, ер нь энэ “гэрээ”-ний талаар Засгийн газар, Ерөнхий сайд ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Гэрээнд гарын үсэг зурсан хоёр дахь этгээд олон улсын гэрээний эрх зүйн харилцааны субъект биш юм. Манай улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас судалгаа хийж 1993 оны 4 дүгээр сарын 5-нд ирүүлсэн албан бичигтээ “Айбекс” групп нь Ерөнхий худалдаа эрхэлдэг хувийн компани юм. Бүртгэлийн дугаар нь DUNS 62 212 8890 гэж тодорхойлжээ. Энэ групп нь худалдааны эрх зүйн харилцааны жирийн субъект бөгөөд өөрөөр хэлбэл түүний үйл ажиллагааны төлөө ямар ч улсын Засгийн газар, ямар ч олон улсын байгууллага хариуцлага хүлээхгүй нь тодорхой байна. Манай улс 1988 онд нэгдэн орсон “Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн хоёрдугаар зүйлийн 1-ийн “а”-д гэрээ гэж олон улсын эрх зүйгээр зохицуулагдан улсуудын хооронд бичгээр байгуулсан олон улсын хэлэлцээрийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Олон улсын гэрээний субъект нь юуны өмнө улс байна гэдэг нь дэлхий нийтэд нэгэнт тодорхой болсон зүйл юм. Мөн конвенцийн 7 дугаар зүйлд “…гэрээг заавал биелүүлэх улс гүрний зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор тухайн этгээд холбогдох бүрэн эрхийн үнэмлэхээ үзүүлэх”, наймдугаар зүйлд “улсаа төлөөлж гэрээ байгуулахтай холбогдсон үйлдэл хийх эрхтэй гэдэг нь 7 дугаар зүйлийн үндсэн дээр тогтоогдоогүй этгээд ийм үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийг дараа нь тухайн улс нотлохгүй бол хуулийн ач холбогдолгүйд тооцно” гэж заасан байна. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд “Түншлэлийн гэрээ” гэгч нь хууль тогтоомжид заасан журмаар байгуулагдсан олон улсын гэрээ биш бөгөөд “Түншлэлийн гэрээ” нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5