239 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шадар сайд Ч.Пүрэвдорж Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан бол Засгийн газраар заавал хэлэлцүүлж байж тусгай эрх олж байж гарын үсэг зурах ёстой байсан. Энд хүчингүй болгох тухай асуудал байхгүй, томъёоллын хувьд буруу байж болно. Хамгийн гол нь энд бол төслөөсөө татгалзах тухай асуудал байхгүй юу, гол юм энд байх ёстой” гэжээ. Ерөнхийлөгч П.Очирбат “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гэрээ мөн гэж үзсэн юм. Ингэхдээ Монгол Улс 1988 онд нэгдсэн 1969 оны конвенцийн 3-ын “а”-ын заалтыг үндэслэсэн юм. Тэр гэрээ, протокол хоёр бол цаг хугацааны хувьд хоёр өөр юм. Хэрэв хоёр тусдаа хийгдсэн баримт бичиг нэг асуудалд хамаарч байгаа бол аль нэгэн дээр нь хоёр дахь энэ энэхүү гэрээний гэдэг юмуу протоколын гэдэг юмуу салшгүй хэсэг гэж бичдэг юм. Тэгэхлээр аль ч учир нь тэгж байхгүй. Тийм учраас энэ хоёр чинь хоёр өөр баримт байхгүй юу. Энэ гэрээ юм бол Монгол Улсын хуулийн юу юу нь зөрчигдсөнийг Улсын Их Хурал хэлж өгөх ёстой. Тэгэхээр гэрээ бол гэрээ болоод байгаа юм. Гэрээнд бол гарцаагүй бушуухан түүнийг цуцалж авсан явдал амжилт гэж үзэх ёстой”. Улсын Их Хурал Засгийн газрын танилцуулгыг хэлэлцээд а/Монгол улсын олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа доголдол, дутагдалд дүгнэлт хийж, түүнийг арилгах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд тавих хяналт, шаардлагыг бүх шатанд сайжруулах, энэ талаар Засгийн газрын гишүүд, холбогдох удирдах ажилтан, албан тушаалтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, алдаа дутагдал гаргасан хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж байх; б/ гадаадын хөрөнгө оруулахтай холбогдсон гэрээ, хэлцлүүд Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын ашиг сонирхолд хэрхэн нийцэж байгааг хянан үзэж, энэ онд багтаан Улсын Их Хуралд мэдээлэхийг Засгийн газарт даалгасан заалт бүхий 64 дүгээр тогтоол гаргажээ. Засгийн газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, Хууль зүйн дэд сайд Д.Сугар нар Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа: “Дээрх иргэдийн өргөдөлд “Түншлэлийн гэрээ” гэгч нь Монгол Улсын олон улсын гэрээ мөн тохиолдолд л Үндсэн хуулийн цэцээр хянагдан шийдвэрлэгдэх нь зүйн хэрэг юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5