238 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ерөнхий сайд П.Жасрай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын танилцуулгын агуулгыг гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулаад энэ түншлэлийн гэрээ зохих журмын дагуу хийгдэж батлагдаагүй учир Монгол Улсын олон улсын гэрээ болохгүй” гэж хэлсэн байна. Улсын Их Хурлын хуралдаан дээр уг Түншлэлийн гэрээг хэлэлцэх үед гишүүд өөр өөр санал дүгнэлт гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг “Монгол Улсад шууд ба шууд бусаар хохирол учруулсан гэдэг нь тодорхой. Дэмий сан оруулсан шуугиан үүсгэсэн гэж байгаа бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мөн дүгнэлт гаргасан бүх шинжээч нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвлөмж гаргасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга гурвуулаа шал дэмий шуугиан тарьсан гэдэг нэрийн дор арга хэмжээ авагдах ёстой. Иймэрхүү маягаар яваад байх юм бол ямар ч хариуцлагагүй төр, хариуцлагагүй Засгийн газар, Засгийн газраа хянаж чаддаггүй Улсын Их Хурал гарч ирж байна. Ерөнхий сайд анхнаасаа мэдэж байсан, тийм буруу гэж байсан юм бол хоёр жил юу хийж явсан юм, яагаад гэнэт цуцлах болов. Энэ бүх зүйлүүдэд хариу өгөх хэрэгтэй. Иймд тодорхой хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй”; Улсын Их Хурлын гишүүн М.Зэнээ “Энэ бол гэрээ гэсэн нэртэй протокол л байна. Хэн ч үзсэн үүнийг ингэж ойлгоно. Өнөөдөр ард түмэнд үнэнийг хэлэх цаг болсон. Энэ протоколыг гэрээ болгохын тулд манай нөхдүүд их хүчин зүтгэж байх шиг байна. Ч.Пүрэвдоржийн хувьд энэ хүн хариуцлага алджээ. Улсын Их Хурал энэ талаар шийд гаргах нь зүйтэй” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж “Гэрээг харсан хэн ч энд ямар нэгэн тайлбар, нэмэлт протокол байгаа тухай ишлэл болохгүй учраас энэ гэрээг хэн ч хаана ч бариад явсан үнэхээр хүчин төгөлдөр байгуулчихсан, гарын үсэг зурагдсан ийм гэрээ хэн ч итгүүлж чадахаар тийм баримт бичиг байгаа юм. Ерөнхий сайд Улсын Их Хурлын өмнө энэ асуудлаар хариуцлага хүлээх ёстой” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр “Тусгайлан бүрэн эрх олгохгүйгээр гэрээ, хэлэлцээр байгуулах хүн гэвэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Гадаад явдлын яамны сайд энэ гурав байгаа. Иймд шадар сайд түүнд тусгайлан эрх олгоогүй байхад шууд гарын үсэг зурах эрх байхгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5