Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл анхны төсөл амжилттай хэрэгжих хүртэл уг гэрээ нь төслийн хүрээнд байна гэж ойлгогдохын гадна, гэрээгээр тодорхойлсон аль нэг салбарт анхны төсөл хэрэгжиж эхэлсэний дараа зохих журмын дагуу батлуулахаар тусгагдсан, гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй учир энэхүү “Түншлэлийн гэрээ”-тэй холбогдож санхүү, мөнгөний ямар ч хохирол учраагүй байна. АНУ-ын Айбекс групптэй байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г цуцлах, хүчингүй болгох тухай протоколыг шадар сайд Ч.Пүрэвдорж, Айбекс группийн зөвлөлийн дарга Х.А.Хоссейн нар 1995 оны 3 дугаар сарын 14-нд хийж нотолсон байна. Ийнхүү “Түншлэлийн гэрээ”-нээс ямарваа үр дагавар цаашид гарахгүй нь тодорхой боллоо гэж тэмдэглэсэн байна. Түншлэлийн гэрээний тухай Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 1995 оны 3 дугаар сарын 8 болон 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд олонхийн саналаар уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж дүгнэлт санал гаргажээ. Тухайн дүгнэлтэд “Түншлэлийн гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай” хуулийн 3 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийг баримтлалгүйгээр байгуулжээ. Тухайлбал, Хуулийн дээрх зүйл, хэсгээр бас гэрээг байгуулах саналыг Засгийн газарт Гадаад харилцааны яам тогтоосон журмын дагуу өргөн мэдүүлэх, Засгийн газраас гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах тухай шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах бүрэн эрхийг Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас авах, гэрээг монгол хэлээр үйлдэх, гэрээг холбогдох байгууллагаар батлуулах, Засгийн газрын тусгай хэвлэлд нийтлэх, зохих байгууллагад бүртгүүлэх ёстой байтал энэ бүхэн зөрчигджээ. Энэ гэрээг улс ёсчлон байгуулсан бөгөөд түүний хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг гэсэн заалтуудыг тусгасан нь Монгол Улсын төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхийг хөндөж хязгаарласан, гэрээ байгуулагч өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа болжээ” гэж дурдсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5