236 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл газар уг асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцээд Улсын Их Хуралд өгсөн танилцуулгадаа: “Монгол Улсын шадар сайд Ч.Пүрэвдорж АНУ-ын Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Түншлэлийн гэрээ”-нд тус группийн зөвлөлийн дарга Халед Ахмед Хоссайнтай Сан-Франциско хотноо гарын үсэг зурсан байна. Энэхүү “Түншлэлийн гэрээ”-г монгол хэлэнд орчуулалгүйгээр англи хэл дээр байгуулжээ. “Түншлэлийн гэрээ”-нд тусгагдсан асуудлуудаас эхнийх нь амжилттай хэрэгжих хүртэл уг гэрээг төсөл гэж үзэх, аль нэг салбарт анхны төсөл хэрэгжиж эхэлсний дараа түүнийг Улсын Их Хуралд оруулж соёрхон батлуулахаар тохиролцож энэ тухай Протокол байгуулсан нь нотлогдов. Түмэн голын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх АНУ-ын иргэн Ааге Холмын зөвлөснөөр хөрөнгө оруулалтын асуудлаар зуучлах саналаа илэрхийлсэн АНУ дахь Айбекс групптэй холбоо тогтоож, түүгээр зуучлуулан Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хэрэгжүүлж болох төслүүдийн талаар ярилцаж дээрх баримт бичгийг тохирсон байна. Уг баримт бичигт “Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 99 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, “Айбекс”-д хамаарах төслүүдэд олгосон болон энэ гэрээнд тусгасан бүх нөхцөл, эрх ашгийг Монгол Улс, Монголын Засгийн газар батлан хангаж гэрээний хугацаанд тэдгээрийг Засгийн газрын тухайн үеийн болон цаашдын үйл ажиллагаагаар, түүнчлэн аливаа хууль тогтоомжоор өөрчилж, засаж, буцаахгүй, монголын хувьд хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг гэсэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалт орсон байв. Энэ нь зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудтай хамтран ажиллах туршлага дутмаг байсан, гадаадын хөрөнгө оруулж, улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг богино хугацаанд гэтлэх гэсэн эрмэлзэлд хөтлөгдөж, хэт яарч, гэрээг ч газар дээр нь шууд байгуулсан, уг гэрээг хуульд нийцүүлэх талаар нарийвчлан авч үзээгүй, ийм гэрээ байгуулсан тухайгаа Засгийн газар /танхим/, холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлээгүй, улмаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу тодорхой ажиллахгүй хугацаа алдсантай холбоотой болохыг Засгийн газрын хуралдаан тэмдэглэж, шадар сайд Ч.Пүрэвдоржид хатуу анхааруулав. Айбекс групптэй “Түншлэлийн гэрээ” байгуулсантай холбогдуулан хийсэн хавсралт протокол уг түншлэлийн гэрээний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5