235 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бус байдлыг бататгаажуулах нийтлэг эрх ашгийн үүднээс Цэцийн гишүүний дээрх тогтоолыг хянан магадлаж, хэрэг үүсгэж өгөхийг Цэцийн эрхэм гишүүдээс гүнээ хүсье” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн даргын 1995 оны 8 дугаар сарын 2-ны 07 тоот тогтоолоор томилогдсон Цэцийн гишүүн Л.Баасан даргатай гишүүдэд Г.Нямдоо, Д.Чилхаажав нар оролцсон 1995 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд гаргасан 03 тоот магадлалаар нэхэмжлэгчдийн гомдлыг үндэслэн маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс АНУ-ын Айбекс групптэй байгуулсан гэрээ, хэлцлүүд нь Монгол Улсын ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдал, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай асуудлыг хэлэлцэж, энэ түншлэлийн хэлэлцээр болон бусад гэрээ хэлцэл нь тэдгээр компани, корпорацийг Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой салбарт дангаар нь удаан хугацаагаар ноёрхох сөрөг үр дагавартай бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаа болсон байна” гэсэн дүгнэлт хийжээ. Асуудлыг хэлэлцэх явцад Айбекстэй байгуулсан хэлэлцээрт хавсралт протокол байгуулагдсан нь баримтаар тогтоогджээ. Түүнд зааснаар талууд хамтын ажиллагааны тодорхой нэг төсөл хэрэгжтэл хэлэлцээрийг төсөл хэмээн үзэж, анхны төслийг хэрэгжсэний дараа уг хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд мэдүүлж соёрхон батлуулахаар тохирсон байна” гэж тэмдэглээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газарт Түншлэлийн хэлэлцээрийг даруй хүчингүй болгож, түүний оронд байгуулахаар хэлэлцэж буй эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хянан үзэж, хууль тогтоомжид бүрэн нийцүүлж шийдвэрлүүлэх … Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн гурвын нэгд заасны дагуу авсан арга хэмжээ, түүнчлэн их хэмжээний хөрөнгө оруулахтай холбогдсон бусад гэрээ, хэлцлүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж Монгол Улсын Их Хуралд мэдээлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл өгч байхыг анхаарахыг даалгасан байна. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн үүднээс Монгол Улсын Засгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5