234 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байсан… Засгийн газар нуун дарж байсан. Түншлэлийн гэрээгээ илчлэгдсэний дараа өөрийн мэдэлд байдаг төрийн мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан улс орон даяар явуулсан сөрөг сурталчилгаандаа гэрээг мушгин гуйвуулж орчуулсан, гэрээг шинээр хийх гэж байгаа гэрээний төслөөр орлуулан олон нийтэд мэдээлсээр ирсэн билээ. Ийнхүү Цэцийн гишүүн Ц.Цолмонгийн “Түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан” гэсэн дүгнэлт нь баримтаар няцаагдаж байна. Түншлэлийн гэрээ нь Монгол Улсын нэрийн өмнөөс Монголын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин байгуулагдсан олон улсын гэрээ мөн болохыг өргөдөлд дурдсан албан баримт, Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулсан санал дүгнэлт зэрэгт дурдсан баримтууд ч давхар нотолж байна. Энэ гэрээний улмаас бизнесийн хүрээнд Монгол Улсын нэр хүндэд хохирол учирч, хувь хүмүүс хууль бус аргаар ашиг хонжоо олсон байна. Цэцийн гишүүн Ц.Цолмонгийн дурдсан “ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн уг гэрээг цуцалсан гэснээс ч Түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан” гэх үндэслэлгүй болох нь харагдаж байна. Үндсэн хууль болон бусад хуулийг үндэсний аюулгүй байдал, эрх ашигт ноцтой хохирол учруулан өөрчлөхгүйгээр дагаж мөрдөх боломжгүй гэрээ байгуулсан, түүнийг нуун далдалснаараа Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн байна, энэ нь түүнийг огцруулах үндэслэл болж байна. Засгийн газрын танилцуулгыг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний 64 дүгээр тогтоол нь Улсын Их Хурал өөрийн байгуулсан Засгийн газрыг хяналтаасаа гаргасан, түүнийг хууль бус аргаар хаацайлж байдгийн нэг баримт юм. Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хууль ёсоор Ерөнхий сайдыг санал хураалтын дүнг баримтлан огцруулах, чөлөөлөх тухай шийдвэр гаргаснаас бусад Улсын Их Хурлын ямар ч шийдвэр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх тухай хэрэг үүсгэхгүй байхын хууль зүйн үндэслэл байх ёсгүй гэж үзэж байна. Өргөдөл шалгасан Цэцийн гишүүн, нэхэмжлэгч нарын хэнтэй ч уулзаж тодруулах, лавлах санаачилга гаргаагүй атлаа мөн чанартаа маргааны нөгөө талын сонирхлыг хамгаалсан бодитой бус дүгнэлтүүдийг шүүрч авч тэдгээрийг хэрэг үүсгэхгүй байх хууль зүйн үндэслэл гэж үзсэн байна” гэж дурдаад “Үндсэн хуулиа хэрэгжүүлэх, хууль дээдлэх уур амьсгалыг сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5