Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

233 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.12.07 № 07 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газраас Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан Түншлэлийн гэрээ Үндсэн хууль зөрчсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Ц.Цолмон, Н.Жанцан, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулж хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвдорж, Д.Сугар нар оролцов. Иргэн С. Зориг, А.Ганбаатар, Д.Ламжав нар Монгол Улсын Засгийн газраас Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан Түншлэлийн гэрээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хүсч 1995 оны 6 дугаар сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн байна. Уг өргөдлийг Цэцийн гишүүн Ц.Цолмон шалгаад 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр маргаан үүсгэж Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлэх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгч нарт хариу өгсөн. Нэхэмжлэгчид 1995 оны 7 дугаар сарын 28-нд Түншлэлийн гэрээтэй холбогдсон өргөдлийн дагуу хэрэг үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүний хариуг хянан үзэхийг хүсч дахин ирүүлсэн өргөдөлдөө: “Энэ түншлэлийн гэрээг Ерөнхий сайд анхнаас нь мэдэж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5